МЭГЖИД ЖАНРАЙСИГ
Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн” гэдэг нь мэлмий, “рэ” гэдэг нь тасралтгүй, “зиг” гэдэг нь харах гэсэн утгыг агуулдаг учраас “Мэлмийгээр болгоогч” хэмээнэ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ. Баянгол дүүрэгт байрлах Гандантэгчилэн хийдэд байрлах энэхүү шүтээн нь Баянгол дүүргийн үндсэн бэлэгдэл юм.
СОЁМБО
Чандмань эрдэнэ ГАЛ, УС, АГААР.
Монголын ард түмэн өнгөрөсөн, одоо, ирээдүй гурван үед гал мэт мандан бадарч, наран мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа батлан хамгаалъя гэсэн утгатай.