Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлынын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн Сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж, Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдал гэх 4 раойныг байгуулсан байна. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. Нийслэл хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох район түүний дотор Баянгол дүүргийн үүсэл, хөгжлийн түүх эхэлсэн билээ.
Улмаар Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай “ 18 тоот тогтоол гарч Октябрийн районыг хоёр хуваан Баянгол, Сонгинорхайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Баянгол дүүрэгт 2015 жилийн эцсийн байдлаар 57981 өрхийн 216844 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 7426 хүн ногдож байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой.
Манай дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна Рамада зочид буудал, Макс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулж байна.
Баянгол дүүрэгт 2018 оны байдлаар 59536 өрхийн 226.9 мянган хүн амьдарч байгаа бөгөөд энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
Манай дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой ба хамгийн олон хүн амтай хороо нь 4 дүгээр хороо 5476 өрхийн 20739, хамгийн цөөн хүн амтай хороо нь 14 дүгээр хороо 1078 өрхийн 4389 хүн амтай ба хүн амын нягтаршил ихтэй дүүрэг юм.
Мөн Дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 18 сургууль, төрийн бус өмчийн 26 ерөнхий боловсролын сургуулийн нийт 44203 сурагч төгссөн. 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 5577 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлээд байна.
Харин 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн 45 сургуульд 40342 суралцагч, СӨБ-ийн 106 цэцэрлэгт 19686 хүүхэд суралцаж төгссөн байна. Тодруулбал нийт суралцагч хүүхдүүдийн 77.8 хувь нь төрийн өмчийн 33 цэцэрлэгт, үлдсэн 22.2 хувь нь төрийн бус өмчийн 72 цэцэрлэгт хамрагдсан байна.
Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2019 оны нэгдүгээр улиралд 666 байгаа тэдний 56.4 хувь нь эмэгтэйчүүд байна.