©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүрэг 236 СӨХ-д ариутгал, халдваргүйтгэлийн авто макс төхөөрөмжийг гардуулан өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-02-10 | Нийтэлсэн: enkee
Мэдээг түгээх

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Баянгол дүүрэг дэх Салбар зөвлөл, Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны Нэгдсэн зөвлөл нар хамтран дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци хариуцсан дарга Д.Мөнхбаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнгөнтулга, БГД-ийн Сууц өмчлөгдийн холбооны нэгдсэн зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Э.Батцэцэг нар оролцлоо. Уг санамж бичгийн зорилго нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршиж байгаа юм.

Түүнчлэн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци хариуцсан дарга Д.Мөнхбаатар “Сар шинийн баярын өмнөх өдөр бүх нийтийн бэлэн байдлын V зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоох тул БГД-ийн СӨХ-той бүх байранд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн байх ёстой. Харин дүүргийн хэмжээнд СӨХ-гүй байруудын нийт 80,000 м2 талбайд дүүргийн Засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйтгэл хийгээд өчигдөр дууссан. Тиймээс СӨХ-тэй орон сууц, байруудад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг СӨХ, мэргэжлийн байгууллагууд хамтраад чанартай ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж хэллээ. 

Энэхүү мэдээг Facebook дээр түгээсэн тоо

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.