©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн ЗДТГ-н таницлуулга

ЗДТГ-н танилцуулга | Шинэчлэгдсэн: 2021-02-09

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр  түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх бүх талын дэмжлэгээр дүүргийн засаг даргыг ханган ажиллахад бидний эрхэм зорилго оршино. 

Нутгийн захиргааны байгууллага болох дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын бодлого, хөтөлбөр болон Засгийн газар, нийслэлийн засаг даргын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол байгууллага юм.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб зэрэг үндсэн хэлтсүүдээс гадна Аж ахуйн алба, Иргэдэд үйлчлэх төв гэсэн бүтэц бүрэлдхүүнтэй, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 23 хороотой, дүүргийн төр захиргааны 25 хэлтэстэйгээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна.

Цаашид байгууллагын албан хаагчдын ажиллах орчинг сайжруулж байгууллагын хэмжээнд шинэ техник технологийг нэвтрүүлэн, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй  төрийн үйлчилгээг үзүүлсэн, албан хаагчид нь  мэргэшсэн төрийн захиргааны байгууллага болно.

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.