©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

1-р хороо

Шинэчлэгдсэн: 2021-02-05
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нь анх 1965 онд Октябрийн районы Орон сууц гудамжны 13 дугаар хороо нэртэй байгуулагдаж, 250 гаруй өрх, 800 орчим хүн амтай, дан, давхар 25 байр, нутаг дэвсгэрийн 100 гаруй байгууллагатай байжээ. 1992 онд “Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” батлагдан, Октябрийн район нь Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж хоёр хуваагдахад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо шинээр байгуулагдсан.

         Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нь Төмөр замын тосгоны төв хэсэгт байрлаж, баруун талаараа Баянгол дүүргийн 4, 2 дугаар хороо, зүүн талаараа Баянгол дүүргийн 3 дугаар хороотой, урд талаараа Дунд голын эргээр Хан-Уул дүүрэгтэй хил залган оршдог. 99.4 га нутаг дэвсгэрт 4891 өрхийн 17478 гаруй хүн ам оршин суудаг, хүн амын 73.8%-ийг хүүхэд залуучууд эзэлдэг.

        Тус хороо нь Хатанбаатар Магсаржавын, Сөүлийн, Нарны зам, Тээвэрчдийн, Замчдын 1, 2, Энхтайваны өргөн чөлөө, Энгельсийн гудамж зэрэг томоохон гудамжтай.Нийт 73 орон сууц, 305 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, 17 СӨХ үйл ажиллагаа эрхэлж байна.

        УБТЗ-ын Улаанбаатар өртөө, Төмөр Замын вокзал, УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, УБТЗ-ын Дохиолол холбооны 2 дугаар анги, Төмөр Замын хүүхдийн сектор, Пунцоглин хийд, Төрийн өмчийн 12 дугаар байр /Варьете/, дүүргийн татварын хэлтэс, ТОСА, Батхаан, Хабу зочид буудал ресторан зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд байна. Хүнс барааны дэлгүүр болон бусад төрлийн үйлчилгээний төвүүд аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

    Хорооны ажлын албаны Нийслэл, дүүрэгт гаргасан амжилтаас дурьдвал:

    - “Баянгол олимп-2013” Иргэдийн спортын анхдугаар их наадамд спортын 7 төрөлд амжилттай оролцож байгууллагын нэгдсэн дүнгээр “ХОЁРДУГААР” байр

    - 2015 онд “Баянгол олимп”  Баянгол дүүргийн Иргэдийн спортын Их наадмын “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд “Алтан медаль”

    - 2016 онд “Баянгол олимп”  Баянгол дүүргийн Иргэдийн спортын Их наадмын хийн дасгал, аеробекын төрөлд “Дэд байр”

    - Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны “Шилдэг хороо”

    - 2017 онд Баянгол дүүргийн Иргэдийн спортын Их наадмын софт волейболын төрөлд “Гутгаар байр”

    - 2017 онд Баянгол дүүргийн Иргэдийн спортын Их наадмын аеробекын төрөлд “Тэргүүн байр”

    - 2018 оны “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд  баг хамт олноороо хошуучлан ажиллаж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны талархал

    - “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд орчныхоо тохижилт, ногоон байгууламж, соёлжилтод шинэлэг ажлуудыг зохион байгуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан тул “Тусгай байр” 2018 он, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

    - Баянгол дүүргийн иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан “1000 цэцэгийн мандал” аянд оролцож, “Шилдэг хороо”-гоор шалгарч,  Дэд байр

    - Баянгол дүүргийн хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн”-д “Дэд” байр

    - 2018 онд Баянгол дүүргийн Иргэдийн спортын их наадмын “Сагсан бөмбөг”-ийн төрөлд “Гутгаар байр”

    Хорооны Засаг дарга нар

         Анх 1965 онд Октябрийн районы Төмөр замын район болж даргаар нь Дагвадорж гэдэг хүн томилогдож байсан бөгөөд түүнийг насан эцэслэхэд эхнэр Сэцэнжав нь хорооны дарга болж байсан сонин, содон түүхтэй.

    1. Н.Батдэмбэрэл 1995-2000 он
    2. Р.Дэлэг 2000-2004 он
    3. Оюунчимэг 2004-2006 он
    4. Эрдэнэчимэг 2006 он
    5. Ш.Байгаль 2006-2008 он
    6. Н.Мөнхтунгалаг 2008 он
    7. Ч.Одонтуул 2008-2013 он
    8. Р.Одонтунгалаг 2013-2017
    9. Ц.Уранбайгал 2017-2019
    10. Ц.Гомбосүрэн 2019 оноос хойш ажиллаж байна.
  • ОВОГ НЭР АЛБАН ТУШААЛ  УТАСНЫ ДУГААР 
    1 Ц.ГОМБОСҮРЭН ЗАСАГ ДАРГА 99058577
    2 Г.БАТТУЛГА АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА 99050234
    3 Ш.АРИГМАА ЗОХИОН БАЙГУУЛАГЧ 94289418
    4 Б.Нямгэрэл Хөгжлийн нийгмийн ажилтан 99649187
    5. Б.Өлзийнаран Иргэниий танхимын зохион байгуулагч 95790060
    6 Т.Энхтуул ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДЛЫГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН 88057174
    7 Б.батзаяа ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДЛЫГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН 94991551
    8 Х.Энхзул УЛСЫН БҮРТГЭГЧ 99828254
    9 Н.ОТГОНБАЯР ХЭСГИЙН АХЛАГЧ 99154047
    10 Б.ПҮРЭВСҮРЭН ХЭСГИЙН АХЛАГЧ 99154431
    11 Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ 91185133
    12 Ч.БЯМБАСҮРЭН ХЭСГИЙН АХЛАГЧ 88669382
    13 Н.МӨНХБАЯР ХЭСГИЙН АХЛАГЧ 91885818
    14 М.БАТМӨНХ ХЭСГИЙН АХЛАГЧ 99140548
    15 О.ЦЭРЭНБАЛЖИД ХЭСГИЙН АХЛАГЧ 99818596
    16 Б.ГАН-ОТГОН ХЭСГИЙН АХЛАГЧ 88215403
    17 Д.ДОЛГОР ХЭСГИЙН АХЛАГЧ 88063693
    18 Б.АМАР ХЭСГИЙН АХЛАГЧ 94695239
    19 Р.ААЖИЙНАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН 99482578
    20 Г.БАЯНМӨНХ ХЭСГИЙН БАЙЦААГЧ 99933537
    21 Б.МЯГМАРСҮРЭН ХЭСГИЙН ЦАГДАА 95773437
    22 А.БАТЧУЛУУН ХОРООН ЦАГДАА 99880902
Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.